Путин дэмжигчдээ тайвшуурж, Украины 11 хот руу пуужин харвав

2022-10-11 600 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эзлэн түрэмгийлсэн эхний өдрөөс хойшхи хамгийн том агаарын дайралт хийх тушаал өгч, дор хаяж 11 хот руу пуужин харваж, хамгийн багадаа 14 хүн амь үрэгдээд байна.

Баруун зүгийн Львовоос өмнө зүгт Николайв, зүүн хойд зүгт Харьков хүртэл олон арван пуужингийн цохилт өглөөний эд хөдөлгөөнтэй үеэр энгийн иргэдийн нутаг дэвсгэрт тусчээ. Киевт оршин суугчид метроны буудлуудад хоргодож байв.

Оросын довтолгоо нь иргэний дэд бүтцийг онилж, хэд хэдэн хотод цахилгаан, ус тасарчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар халдлага нь Украины армид мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй бололтой, гэхдээ Украины дэд бүтцийг устгах нь үймээн тарих урт хугацааны стратегийн нэг хэсэг байж магадгүй юм.

Путин энэ халдлагыг өнгөрсөн амралтын өдөр болсон Крымын хойгийг Оростой холбосон цорын ганц гүүрийг гэмтээсэн дэлбэрэлтийн хариу арга хэмжээ гэж хэлсэн. Украины эсрэг хийсэн цохилт нь дайнд илүү хатуу хандахыг уриалж байсан Оросын хатуу үзэлтнүүдийг тайвшруулах зорилготой юм шиг санагдаж, түүний дургүй драфт болон Украины сүүлийн үеийн тулааны талбар дахь ялалтаас анхаарлыг татсан юм.

Энэхүү халдлагууд нь олон улсын дургүйцлийг хүргэв. Ерөнхийлөгч Байден эдгээр халдлагууд нь цэргийн зорилгогүй бөгөөд “Путин Украины ард түмний эсрэг хийсэн хууль бус дайн нь туйлын харгис хэрцгийг дахин харууллаа” гэж мэдэгдэв. 

Молдавын албаныхан Хар тэнгисээс харвасан Оросын гурван пуужин манай улсын агаарын орон зайг зөрчсөн гэж мэдэгджээ. Барууны хориг арга хэмжээг үл харгалзан Оросын худалдааны гол түнш Энэтхэг, Хятад улсууд хурцадмал байдлыг нэн даруй бууруулахыг уриалав.

Б.Бүжлхамаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15