С.Чулуун: “Чингис хаан” музейг үзэхэд нэг хүн багадаа 8-9 цаг зарцуулна

2022-10-10 987 0

“Чингис хаан” музей энэ сарын 11-ний мягмар гарагт нээгдэж, иргэд үзэх боломжтой болно.

“Монголын төрт ёсны түүхийг цогцоор нь харуулах, Соёлын өвийг стандарт, аюулгүйн шаардлага хангасан нөхцөлд хадгалах, бүх насны монголчууд төдийгүй монгол туургатан, бүс нутаг дэлхий дахины хүмүүсийг татах, тэдэнд Монголын түүхийн үнэн зөв мэдээлэл өгөх, эдийн засгийн хувьд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой болж буй. Монголчууд өөрсдөө том бүтээн байгуулалт хийж чаддагийг харуулсан жишээ болж байгаа юм.

Музейг хамгийн хурдандаа үзэхэд 8-9 цаг зарцуулна. Хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын заал, кино театр бий. Тасалбар 30 мянган төгрөг, оюутан 15 мянга, гэр бүл 20 мянган төгрөг байна” гэж тус музейн захирал С.Чулуун ярилаа.

Хамгийн сүүлд музейн барилгын нүүрэн дээр Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын таван их хааны тамгыг байршуулаад байгаа билээ. Таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07