АТГ-аас Ж.Батзанданг баривчилжээ

2022-10-07 964 0

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өчигдөр Авлигатай Тэмцэх газраас баривчилсан байна.

Түүнийг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж байгаа аж. Гэхдээ ямар үндэслэлээр баривчилсан тухайд албан ёсны эх сурвалжууд тайлбар хийгээгүй байна.

Дашрамд, лхагва гарагийн шөнө түүний ах, Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн 48 цагийн хугацаатай саатуулсан юм.

Үүнтэй холбогдуулан тэрээр хэвлэлийг хурал хийсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03