Н.Сугар: Ослыг зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан

2022-10-06 670 0

Цахим орчинд бага насны хүүхэд нийтийн тээврийн автобусанд суух гэж оролдох үедээ зам хөндлөн гүйж, даллан урдуур нь орж, унаж буй бичлэг тарсан. Энэхүү бичлэг нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Тухайн бичлэгт бага насны хүүхэд нийтийн тээвэр лүү даллаж, суух гэж хичээж байгаа харагдана. 

Тэгвэл энэ бичлэгт Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан өглөө. 

Тэрээр “Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан.

Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан.

Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ.

Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа” гэсэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15