Л.Байзда агсны 50 насны ойд зориулсан дурсамж тоглолт болно

2022-10-04 921 0

Монголын ард түмний хайртай хүү, дуучин, ая зохиогч Латифын Байзда агсны 50 насны ойн өдөр тохиох гэж байна. Тэрээр 1972 оны аравдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо мэндэлж байжээ.

Харин дурсамж тоглолт энэ сарын 14-нд болох юм. 

Түүний үлдээсэн олон сайхан дуунууд болон хараахан олны хүртээл болоогүй шинэ уран бүтээлүүдийг нь хамтран зүтгэгч уран бүтээлч найзууд нь тайзнаа эгшиглүүлж нэгэн оройг дуучныхаа үнэнч фенүүдтэй хамтдаа өнгөрөөх юм.

Тоглолтонд оролцох уран бүтээлчид:

  • МУАЖ Д.Жаргалсайхан /Чингис Хаан/
  • МУГЖ Х.Лхагвасүрэн /Харанга/
  • МУГЖ Ц.Бархас /Өргөө/
  • МУГЖ Б. Сарантуяа
  • МУГЖ Ж.Алтанцэцэг
  • МУСТА Т.Дэлгэрмөрөн
  • МУСТА Л.Энх- Амгалан /Нисванис/
  • МУСТА П.Хэрлэн /Элкондор/
  • МУСТА Жагаа /Элкондор/
  • МУСТА Уугий /Guys/
  • МУСТА Б.Баярцэцэг
  • МУСТА Наки
  • МУСТА П.Баярцэнгэл
  • МУСТА С.Гантогоо
  • Амараа Sync
  • Бердибек
  • Бержан
  • Бахат
  • Айгүль зэрэг хамтлаг дуучид оролцох аж. 

Тасалбарыг www.ticket.mn-ээс худалдаж авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргалаа

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргажээ. “Үндэсний бөх

2025-12-01

“Болор Цом-43” наадмын тэргүүн байрын шүлэг “Үг”

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам боллоо. “Бол

2025-11-27

Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байгуулна

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуу

2025-11-27