Ж.СҮХБААТАР: Одоо анхны цас орохоор түгжрэлийн асуудал улам хүндэрнэ

2022-09-30 590 0

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг хэрхэн бууруулах талаар Хотын сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр өмнө нь “Парк шинэчлэлийг гүйцээхэд Засгийн газар 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар тооцсон. Ирэх онд нийтийн тээврийн шинэчлэлтийг бүрэн хийж дуусгана” гэж мэдээлээд байсан юм.

Хотын сайд Ж.Сүхбаатар:

Сангийн яамнаас цахилгаан, дизель, дунд оврын автобуснуудын үнийг нийлүүлж, дундажлаж шинэ автобусны үнийг тогтоосон. Тэрнээс биш би 318 тэрбумыг зарцуулахыг санал болгосон хүн нь биш. Улсын төсөв батлагдсаны дараа сонгон шалгаруулалтыг сайд биш, мэргэжлийн байгууллагууд нь хийнэ.

Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах ажил нэн тэргүүнд байна.

Нийтийн тээврийн богино эргэлтийг аравдугаар сарын дунд гэхэд эхлүүлэх ёстой. Миний хувьд бэлтгэл хангалттай биш байна гэж үзэж байгаа. Одоо анхны цас ороод түгжрэлийн асуудал улам хүндэрнэ. Наана нь богино эргэлтийг шийдвэл түгжрэл тодорхой цэгүүдэд буурах боломжтой гэж харж байна.

Автобусны хүртээмж муу байгаа учраас том хэмжээний маршрутыг өөрчилж чадахгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02