Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно

2022-09-23 923 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болох Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно.

Тэрээр Монгол Улсын нэрийн өмнөөс Ерөнхий сайд Абэ Шинзо агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харрис, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди, Канад Улсын Ерөнхий сайд Ж.Трюдо, Австралийн Холбооны Улсын Ерөнхий сайд Э.Албанези, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн, Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Ш.Мишел зэрэг гадаадын төр, засгийн тэргүүн нар оролцохоо мэдэгдээд байна. Энэхүү арга хэмжээнд нийт 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно.

Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо нь Ерөнхий сайдын албыг хашиж байх үедээ Монгол Улсад гурван удаа айлчилсан. Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм.

Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсоноор бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06