Х.Нямбаатар: Оросуудыг орж ирэхийг хязгаарлах, хориглох боломж байхгүй

2022-09-22 875 0

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэмэгдэж, тэр дундаа Монгол руу нэвтрэх гэсэн орос иргэд хилийн боомт дээр урт дараалал үүсгэсэн.

Үүнд төрөөс зохицуулалт авах эсэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байдаг учраас гадаад паспортын зөрчилгүй, өмнө нь зөрчил гаргаж байгаагүй иргэдийг нэвтрүүлэх үүрэгтэй. Өмнө нь их дараалалтай байсан бол цаад тал нь зохион байгуулалт хийсэн үү, яасан, дараалал буурсан байна.

Манай улс ОХУ-тай 30 хоног харилцан визгүй зорчих боломжтой. Хилийн хөдөлгөөнийг хязгаарлах боломж байхгүй. Орос улсын дотоод нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож, ярих боломжгүй. Визийн хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэдийг албадан гаргадаг хуультай” хэмээн байр сууриа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16