Иргэний үнэмлэх зэрэг 74 бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардвал 1111 төвд хандаарай

2022-09-22 777 0

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран И-Монголиа системээр дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурсан.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээг төр л өгсөн. Киоск, E-mongolia платформоос иргэд өөрсдийгөө батлаад авч болж буй лавлагаа, мэдээллүүдийг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болж байна.

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, оршин суугаа хаягийг бүртгэлийн тодорхойлолт, НДШ төлөлт зэрэг 74 төрлийн лавлагаа тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болж байна.

Хэрэв хэн нэгэн төрийн албан хаагч таныг нотариатаар баталгаажуулж ирэхийг шаардвал 1111 төвд утсаар болон үндэсний цахим шуудангаар мэдээлнэ үү” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06