Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд ямар ШААРДЛАГА тавигдах вэ?

2022-09-19 898 0

Урьдчилсан байдлаар орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

  • -Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;
  • -Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • -Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • -Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
  • -Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;
  • -Барьцаалбар үйлдэх;
  • -Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;
  • -Банкнаас тогтоосон бусад шаардлага; 

Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16