Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар: Тансаг хэрэглээний болон хуучин машинд ногдуулах татварыг нэмэгдүүлнэ

2022-09-19 644 0

Засгийн газрын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Яармагийн түгжрэлийн талаар цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Яармаг хүнд байгаа. Надад тусгайлсан энэ талаар шийдэл ярих юм алга. Нийтлэг зохицуулалтын хүрээнд бол шийдэл бий. Гүүр, замтай холбоотой ажил асуудлуудыг нь би мэдэж байгаа. Сайд очихоор мэргэн санаа төрчихгүй. Түгжрэлийн зовлонд бүгд л нэрвэгдэж байгаа. Тэр хавьд ажиллах төлөвлөгөө бол байгаа” гэв.

Цаашлаад нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах асуудлыг Үндэсний хорооны түвшинд хөндөнө гэжээ.

Тэрбээр түгжрэлийг бууруулах хүрээнд дараах ажлуудад төвлөрч ажиллана гэдгээ мөн илэрхийлэв.

1)Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг шуурхайлах;

2)нийтийн тээвэрт 1-р эгнээгээр зорчих давуу эрхийг хангах, дүрэм зөрчигчдөд хатуу хариуцлага хүлээлгэх;

3)түгжрэлийн бүсийг зарлан онцгой арга хэмжээ авах хууль гаргах;

4)замын хөдөлгөөний ухаалаг системийг ойрын 4 сарын дотор амжилттай нэвтрүүлж, хяналтыг үр дүнтэй явуулж, ашиглаж эхлэх;

5)Хотын төвийн барилгажилтыг хязгаарлах талаар шийдвэр гаргуулах;

6)Татвар торгууль даатгалаа төлөөгүй, дүрэм зөрчигчдийг эсрэг арга хэмжээг хүчтэй болгох;

7)Тансаг хэрэглээний болон хуучин машинд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр орон нутагт шилжин суурьших иргэд, ААН-ийг урамшуулах эдийн засгийн хөшүүрэг ашиглах;

8)Замын цагдаагийн хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэх;

9)Ирэх онд баригдах төрөл бүрийн зам, гүүрүүдийг шуурхайлуулж, дуусгуулах;

10)Түгжрэлийн эсрэг ажил хариуцсан байгууллага, албан тушаалтнуудыг нийтэд танилцуулах. Иргэдийн санал, шүүмжлэл тухай бүрт шуурхай тайлбар, хариу өгүүлж иргэдийг мэдээлэлжүүлдэг болгоход анхаарах. Өгсөн үүргийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудыг ажлаас өөрчлүүлэх саналыг томилсон этгээдэд тавих;

11)”Түгжрэлийн эсрэг нийтээрээ оролцоно, хувь нэмрээ оруулна” гэсэн соёл гэгээрлийн кампанит ажлыг өрнүүлж, албан тушаалтнуудаас өөрсдөө үлгэрлэх зарчмыг шаардана. Мөн энэ нь надаас эхэлнэ!

12)УБ хотод шилжин ирэгчдийг “Шилжин ирэгчдийн сургалтын хөтөлбөр”-т тодорхой хугацаанд хамрагдсаны дараа бүртгэдэг байх зохицуулалтай болгох; бүртгэлгүй иргэд хотын үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг хязгаарлах;

13)LRT, метро зэрэг асуудлаар судалгааны ажлыг дэмжих;

14)Хөрөнгө мөнгө бага шаардах ажлуудыг эн тэргүүнд анхаарч хийлгэх талаар шахаж ажиллах;

15)Иргэдийн сайн санаачилга, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих;

16)УИХ, ЗГ-ын түвшинд ойлголцлыг ханган ажиллах зэрэг гол чиглэлийн ажлуудад төвлөрнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажу

2024-05-16

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог

Дэд профессор, генетикч Ж.Хулангийн ярилцлагыг Н.Нацагдоржийн сийрүүлснээр хүргэж байна. Хүн бол

2024-05-15

Монгол банкны “Хар жагсаалт”-аас 130 орчим мянган иргэн, ААН гарчээ

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг угтан Монголбанк муу зээлий

2024-05-13