Хамгийн хүнд жинд хүч үзсэн М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2022-09-17 862 0

Сербийн нийслэл Белград хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д хүч сорьсон ОУХМ М.Лхагвагэрэл, аваргын төлөө Туркийн алдарт бөх Таха Акгюльтэй хүч үзэж 6:2-оор хожигдож, мөнгөн медалийн эзэн боллоо.

М.Лхагвагэрэл шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгарч, улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор буулган авч, финалд барилдах эрхтэй болсон юм.

Түүний өрсөлдөгч 32 настай Таха Акгюль нь “Рио-2016” олимпын аварга, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, ДАШТ-ий хос мөнгө, хос хүрэл медальт , 2015 оны Европын наадмын аварга, Европын найман удаагийн аварга тамирчин юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ц.Магалжав: Н.Өсөхбаяр, М.Бадарч нарыг энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр цаг үеийн асууд

2026-07-06

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03

Шог зураач А.Бат-Эрдэнэ хөлбөмбөгийн фанатуудад зориулан “оддын хөзөр” бүтээжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий дуулиан ид нижигнэж байгаа энэ үед МУСГЗ, шог зураач А.Бат-Эрдэнэ хөлбөмбөгийн

2026-07-02