М.Уранцэцэг анхны тулаандаа ялж, аваргын бүс зүүлээ

2022-09-12 1078 0

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга (алт, мөнгө, хошой хүрэл) Мөнхбатын Уранцэцэг жүдогийн дэвжээнээс “зодог тайлсан” ч холимог тулааны төрөлд хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа АНУ-ын Нью Мексико мужийн Альбукерке хотноо байрладаг “Jackson Wick MMA Academy”-д хийж байгаа билээ.

Тэгвэл Урнаа өнөөдөр /өчигдөр/ PFC ( Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг-ийн жинд amateur championship цол, бүсийн төлөө холимог тулааны туршлагатай тамирчин, Fury fighting championship холбооны atomweight буюу 48 кг хүртэлх жингийн аварга болж байсан АНУ-ын тамирчин Амбер Терреллтэй PFC 23 тулааны үдэш Арканзас мужийн Жонсборо хотын Embassy suites зочид буудлын Red wolf convention center-т холимог тулааны октагонд анхны тулаанаа хийж, өрсөлдөгчөө хоёрдугаар раундад гарт нь өчих мэхээр цэвэр яллаа.

Жүдогийн татамид олон жил монголчуудаа огшоосон Урнаа маань октагон дэвжээн дээр ч олон олон тулаан хийж, мэргэжлийн том холбооны аварга болох гараагаа ийн амжилттай эхэллээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин Гэрэл зургийг ОУХМ М. Энхцэцэг (Энх М.)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22