Их Британи болон Хамтын нөхөрлөлийн 14 улсын төрийн тэргүүнд Хаан Чарльз өргөмжлөгдөнө

2022-09-09 477 0

Хатан хаан Элизабет Их Британийн Хатан хаанаар 70 гаруй жил ажилласны эцэст өчигдөр үдээс хойш тайван амгалан нас баржээ. Тэрээр Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан дээдэс байв.

Харин одоо хаан ширээг түүний хүү, Уэльсийн хунтайж Чарльз залгамжилж, Гуравдугаар Чарльз Хаан боллоо.

Бүтэн нэрэнд нь ордог Чарльз Филип Артур Жорж гэх өөрийнхөө дөрвөн нэрнээс аль нэгийг нь хааны албан ёсны нэр болгон сонгох боломжтой аж. Тэрээр Чарльз нэрээ сонгосноор түүнийг албан ёсоор III Чарльз хаан гэж дуудахаар болов.

Харин Диана гүнжийн дараа гэрлэсэн түүний хоёр дахь гэргий Камила хатан хаан болж байна.

Хатан хаан II Элизабет 27 настайдаа хаан ширээнд заларч байсан бол түүний хүү Чарльз 73 настайдаа ийнхүү хаан боллоо.

Энэ нь Их Британийн хаант засаглалын түүхэнд хааны сэнтийд заларч байгаа хамгийн ахмад залгамжлагч болж байгаа юм.

Хаан ширээ залгамжлагчдын дотроос хааны титмийг хамгийн удаан хугацаанд хүлээсэн Чарльз нь 1952 онд өөрийн эх Элизабетийг хаан ширээнд суух үед буюу гурван настайдаа угсаа залгамжлагч болж, есөн настайдаа Уэльсийн хунтайжид өргөмжлөгдөж байжээ.

Чарльзийг хааны сэнтийд залах албан ёсны ёслол энэ бямба гарагт болох төлөвтэй байна.

Олон зуун жил үргэлжилж байсан колоничлолын үр дүнд өнөөдөр Их Британиас гадна өөр 14 улс түүнийг төрийн тэргүүнээрээ залах юм.

Хамтын нөхөрлөлийн оронд Антигуа ба Барбуда, Австрали, Бахамын арлууд, Белиз, Канад, Гренад, Ямайк, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Сэйнт Киттс ба Невис, Сэйнт Люсиа, Сэйнт Винсент ба Гренадин, Соломоны арлууд, Тувалу багтдаг байна.

Ийн Гуравдугаар Чарльз хаан Хамтын нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүн болно. Дашрамд, Төрийн тэргүүн бэлгэдлийн чанартай бөгөөд улс орнуудын дотоод засаглалын үйл ажиллагаанд нь шууд оролцдоггүй аж.

Хатан хаан Элизабет анх хаан ширээнд залрахдаа 32 улсын төрийн тэргүүн болж байжээ. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд эдгээрээс 17 нь Британийн засаглалаас гарсан юм. Тэдгээрийг дурдвал, Барбадос, Шри-Ланка, Фижи, Гамби, Гана, Гайана, Кени, Малави, Мальта, Маврики, Нигери, Пакистан, Сьерра Леон, Өмнөд Африкийн БНУ, Танзани, Тринидад ба Тобаго, Уганда улсууд аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19