Увс аймагт Английн иргэнийг тусгаарлажээ

2020-03-10 1081 0

“Covid-19”-ийн халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэнийг Увс аймагт тусгаарлажээ. Тухайн иргэн “Аэро монголиа” авиа компанийн онгоцоор Увс аймагт гуравдугаар сарын 5-нд ирсэн гэдгийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ. 67 настай, эрэгтэй, Английн иргэншилтэй түүнийг нэгдүгээр хавьтал гэж үзэн, одоогоор Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо тусгаарлаад байгаа аж. Иргэнээс авсан шинжилгээг өнөөдөр Улаанбаатар хот руу явуулна.

Дээрх иргэн Улаангомд “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, “Хишигт 1, 2” дэлгүүрээр үйлчлүүлсэн гэнэ. Одоогоор Увс аймгийн онцгой комисс хуралдаж байна.

Дэлхийн хэмжээнд эл өвчний халдвар 115 оронд бүртгэгдээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07