О.Хангайд зориулсан наадмаар 128 бөх зодоглож, “Тарвас” арга хэмжээ зохион байгуулагдана

2022-09-08 834 0

Үндэсний их баяр наадмаар 10 даван түрүүлж Улсын аварга болсон О.Хангайн цолны мялаалга Ховд аймгийн төвд болохоор товлогджээ. Улсын цол хүртсэн аварга, заан, начин, мэргэн харваачид хүндэтгэл үзүүлэх “Талархал хүндэтгэлийн наадам”-ыг есдүгээр сарын 13-ны өдөр хийх аж.

Энэ үеэр гурван насны морь уралдуулж, урианхай сурын харваа, хүчит 128 бөхийн барилдаан, “Аваргатай үдэш” үдшийн цэнгүүн, Ховдын брэнд болсон “Тарвас” эвент зохион байгуулах аж.

Уг арга хэмжээг иргэдийн хандив, сэтгэлийн дэмжлэгээр зохион байгуулах бөгөөд 17 сумын удирдлагууд иргэдээ уриалан дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Зохион байгуулагчдын зүгээс бөх, сур, морио дээдэлж Үндэсний спортоо дэмждэг олон угсаатан ард түмэн та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна гэв.

зураг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДАШТ: Б.Буянхишиг АНУ, БНХАУ, Азербайджаны шатарчдын араас 4-р байрт жагсаж эхэллээ

Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруула

2026-06-19

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08