Б.Баасандорж: Сайжруулсан шахмал түлшний чийгшлийг дахин бууруулах шаардлагатай

2022-09-02 661 0

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж тэргүүтэй албаны хүмүүс “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл, түүхий эд болон бүтээгдэхүүний нөөц, үйлдвэрлэл, шинэчлэн баталсан сайжруулсан шахмал түлшний стандартын хэрэгжилт, төмөр замын ажлын явц зэрэгтэй газар дээр нь танилцаж, шийдэл гарцыг ярилцаж, заавар зөвлөмж өгөв.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг нийлүүлэхээс эхлээд үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт зэрэг бүх шатанд тогтмол хяналт тавьж ажилладаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрсний дараа буюу энэ сарын 15-наас хяналт шалгалтыг эрчимжүүлэх бөгөөд “Нэн тэргүүнд Зүүн бүсийн үйлдвэрийн сайжруулсан шахмал түлшний чийгшлийн хэмжээг бууруулах шаардлагатай. Баруун бүсийн үйлдвэрийн түвшинд буюу 2.8 хувьд хүргэх боломжтой”-г Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж онцлон санууллаа.

-“Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт шахмал түлшний хүхрийн агууламж, тоосжилт, чийгшлийг бууруулах зорилгоор шохойн чулууг /доломит/ барьцалдуулагчаар ашиглаж туршилт хийж эхэлжээ. Лабораторийн эхний шинжилгээгээр хүхрийн агууламж хоёр дахин буурч, тоосжилт багасч, чийгшил 5.6 хувьтай гарсан үр дүн үзүүлснийг Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцуулав.

-Зүүн бүсийн үйлдвэрт шахмал түлшний хоёр хатаагч угсрах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулах аж. Ингэснээр шахмал түлшний чийгшлийн хэмжээг бууруулах боломж бүрдэх юм.

-Өнөөдрийн байдлаар нийт 93000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж нөөцөлсөн байна. Үүнээс Зүүн бүсийн үйлдвэрт 20000 тонн шахмал түлшний нөөц бүрдүүлж, эхний ээлжинд Налайх дүүргийн оршин суугчдын хэрэгцээнд нийлүүлэхээр төлөвлөжээ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15