Д.Ганбатын нэрийг УИХ-ын даргын зөвлөлөөс хасаж, О.Цогтгэрэлийг нэмжээ

2022-09-01 675 0

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулж, О.Цогтгэрэлийг дэмжсэн. Хариуд нь Д.Ганбат эсэргүүцэх бичиг УИХ-ын даргад өргөн барьсан ч О.Цогтгэрэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих нөхцөлтэйгөөр бүлгийн даргын суудлаа авсан юм. 

Энэ үед Д.Ганбат, С.Эрдэнэ нар О.Цогтгэрэл, С.Одонтуяа нарын гишүүдийг намаас хөөж байгаагаа мэдэгдсэн ч өнөөх гишүүд нь С.Эрдэнэ биднийг намаас хөөх хэмжээний хүн биш гэсэн хариултыг өгч буй. Үүний дараа бүлгийн даргын өрөөгөө суллаж өгөхгүй гэж гүрийсэн ч Төрийн тусгай албан хаагчид өрөөг нь лацдан, Д.Ганбатыг оруулахыг хориглосон билээ.

Өрөө ч үгүй, бүлэг ч үгүй хоцорсон Д.Ганбатын нэрийг УИХ-ын даргын зөвлөлөөс хасаж, О.Цогтгэрэлийг нэмсэн байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25