Хэрэгжүүлж чадахгүй бол бүү амла…

2022-08-27 727 0

Өвлийн нэгэн хүйтэн шөнө нэг тэрбумтан, гэрийнхээ гадаа хөгшин ядуу эртэй таарчээ. Тэр түүнээс “Чи гадаа ямар ч дээл хувцасгүй даарахгүй байна уу?” гэж асуухад өвгөн: “Надад дулаан хувцас байхгүй, гэхдээ би үүнд дасчихсан юмаа” гэж хариулав. Тэрбумтан хариуд нь “Намайг хүлээж байгаарай. Би одоо гэртээ ороод чамд дулаан хувцас авчирч өгье” гээд гэртээ оржээ. Хөөрхий өвгөн маш их баярлаж, би чамайг хүлээж байя гэж хэлжээ.

Тэрбумтан гэртээ ороод ядууг мартчихаж.
Өглөө нь тэр хөөрхий хөгшнийг санаж, түүнийг хайхаар гарсан боловч аль хэдийнэ хөлдөөд нас барчихсан байж. Тэр нэгэн зурвас бичсэн байв.

“Надад дулаан хувцас байхгүй ч би энэ байдалтайгаа тэмцэж чадах хүч чадалтай байсан. Харин чи надад тусална гэж амлахад би чиний амлалтад найдсан нь миний тэмцэх хүчийг үгүй хийчихлээ” гэж бичсэн байв.

СУРГАМЖ: Амлалтаа биелүүлж чадахгүй бол бусдад юу ч битгий амла. Таны амлалт таны хувьд юу ч биш байж болох ч нөгөө хүнд чинь маш их утга учиртай зүйлийг илэрхийлж байж болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Хэн бөх унтах вэ” тэмцээний аваргаар 80 настай иргэн шалгарчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас иргэдийнхээ дунд хэт их ажиллах соёлын эсрэг чиглэс

2026-05-04

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

Энэ сарын 16-23-ны өдрүүдэд болж байгаа Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадамд 43 орн

2026-04-20