АХБ-аас олгож буй $100 саяын яаралтай тусламжийн зээл хүүхдийн мөнгө, НДШ-ийн буцаан олголт зэрэгт дэмжлэг болно

2022-08-26 468 0

Азийн Хөгжлийн Банкнаас /АХБ/ эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг өчигдөр баталсан байна.

ОХУ-Украины хямралт нөхцөлт байдал болон КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй БНХАУ-аас хэрэгжүүлж буй хилийн хорио цээрийн дэглэм нь Монгол Улсын эдийн засаг, төсөвт  хүндрэл учруулж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүн амын ядуу, эмзэг бүлгийг дэмжих, инфляцын дарамтыг бууруулах, мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Зарцуулалтын Хөтөлбөр (МСХЗХ)-ийг боловсруулжээ.

АХБ-ны Зүүн Азийн газрын Санхүүгийн салбарын мэргэжилтэн ноён Петер Розенкранз “АХБ-ны энэхүү зээл нь эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын арга хэмжээг дэмжих болно. Энэхүү Мөчлөг Сөрсөн Дэмжлэгийн Хөтөлбөр (МСДХ)-ийн зээлээр олгох төсвийн дэмжлэг нь дунд хугацаанд эдийн засгийн бүтцийн нэн шаардлагатай шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсвийн орон зайг бий болгоход эергээр нөлөөлнө” гэв.

Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал өсөж, гадаад валютын нөөц дэх дарамт, гадаад санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж байна. Түүнчлэн хүнс, шатахууны үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, ядуурлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд 2022 оны зургаадугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 16.1% болж өссөний дотор хүнс, шатахууны үнэ огцом нэмэгдсэн.

Улаанбаатар хотын дөрвөн хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг бөгөөд өндөр инфляци, өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардал нь тэдгээр ядуу, бага орлоготой өрхүүдэд асар хүнд тусч байна. Эдгээр өрхүүд нь нийт орлогынхоо 43%-ийг хоол хүнсэндээ зарцуулдаг бол ядуурлын шугамаас дээш өрхүүд орлогынхоо 32%-ийг зарцуулдаг байна.

Гадаад цочрол нь хүн амын ядуу, эмзэг бүлгүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, охидод илүү сөрөг нөлөө үзүүлдэг юм. Цар тахлын үеэрх хөл хорионд хамгийн ихээр өртсөн үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг цалин хөлс харьцангуй багатай салбарт эмэгтэйчүүд гол төлөв ажилладаг. Иймд энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийт өрхийн 64%-д хамаарах 1.2 сая хүүхдэд шууд мөнгөн дэмжлэг болж хүрэх юм.

“АХБ-ны энэхүү санхүүжилт нь хүн амын ядуу, эмзэг бүлгийн иргэдэд гадаад цочролоос үүдэлтэй хүндрэлийг даван туулахад туслах болно” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын Төрийн удирдлага, санхүүгийн салбар, бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан захирал хатагтай Эмма Фан хэлээд, “МСДХ-ийн хүрээнд үзүүлэх яаралтай тусламж нь 2022 оныг дуустал тус улсын Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Зарцуулалтын Хөтөлбөрийн дагуу эмзэг бүлгийн өрхүүдэд үзүүлэх нийгмийн хамгааллын дэмжлэгийг өргөжүүлэх болно” гэж онцлов.

Тус хөтөлбөр нь 2022 оны үлдсэн хугацаанд бага цалинтай ажиллагсдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг буцаан олгох, цалингийн доод шатлалд хамаардаг төрийн үйлчилгээний албан хаагчдын (түүний дөрөвний гурав нь эмэгтэйчүүд) цалинг 8.5%-аар нэмэгдүүлэх зэрэг төрөөс хэрэгжүүлж буй бусад арга хэмжээг мөн дэмжих юм.

Мөн амьжиргааны түвшин доогуур байршлуудад амьдарч буй 16 мянга орчим бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг болно гэв.

Эх сурвалж: АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18