Францын Элчин сайд өөрийн улсын иргэндээ санаа зовж буйгаа илэрхийлэв

2020-03-10 1095 0

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирүсийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй мэдээлж, цаашид тархалтыг Монгол Улсад төдийгүй уг иргэний зорчсон, дамжсан улс оронд урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх, холбогдох байгууллагуудаас өгч буй зөвлөмж зааврыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хамтран ажиллахыг хүсэв.

Францын Элчин сайд тус улсын иргэн коронавирүсийн халдвар авсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр уг асуудалтай хамааралгүй иргэний зураг бүхий буруу ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авахыг манай талаас хүслээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

2026-10-19

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02