Гэр бүл салахад нөлөөлсөн буруутанг тогтоож, хариуцлага хүлээлгэдэг байхыг шаардлаа

2022-08-22 680 0

Өрх толгойлсон ээж, аавууд гэр бүл салахад нөлөөлсөн буруутанг албан ёсоор тогтоож, хариуцлага хүлээлгэдэг болох, хүүхдийн тэтгэлгийг орлогын 50 хувиар тогтоох зэргийг хуульд тусгахыг шаардлаа.

Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн төлөөлөл болох А.Бүрэнтөгс “Манай улсад өрх толгойлсон 80 мянган ээж, 20 мянган аав байна. Мөн хүүхдийн тэтгэлэг төлдөг 4000 эцэг, эх байгаа. Эдний гуравны нэг нь л төлдөг. Хүнс, барааны үнэ өссөн үед хүүхдийн тэтгэлэг хүрэхгүй байна.

Энэ оны тавдугаар сард эмэгтэй гишүүдийн өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэхийг шаардаж байна.

Үүнд:

  • Орлого өндөртэй бол орлогын 50 хувиар, орлого багатай бол амжиргааны баталгаажих түвшнээр нас харгалзахгүй тогтоох
  • Гэр бүл салахад нөлөөлсөн буруутанг тогтоож, хариуцлага тооцдог болох
  • Эхнэр болон нөхрийн аль нэг нь гадаад руу гарч ажиллахаар болсон бол гэрлэлтийн гэрээ байгуулах, тэндээ алга болсон тохиолдолд ЭСЯ-аар дамжуулан тэтгэлэг олгуулдаг болох
  • Гэр бүл салахад эцэг, эхийн үүргийг хариуцлагатай болгож, хүүхэд асран хамгаалах талаар гэрээ байгуулдаг болохыг шаардаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16