Заавал үзэх шилдэг бүтээлүүд

2022-08-12 778 0

Өнгөрсөн жилийн хувьд дэлхий даяар ээлж дараалан тавигдсан хөл хориотой байсан ч кино ертөнцийн хувьд тийм ч муу жил байсангүй. Учир нь хөл хориогүй байсан үеүдээс ч илүү олныг шуугиулж, хүлээлт үүсгэж кино ертөнцийн гайхамшгийг мэдрүүлсэн бүтээлүүд нээлтээ хийсэн юм. Тэр дундаас үзэгч шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонуудыг дурдья. Аан бас эдгээр бүтээлүүдийг заавал үзээрэй гэж зөвлөе. Бас яагаад заавал үзэх ёстой шалтгааныг танд онцлон хүргэе.

DUNE

Фрэнк Хербертийн 1965 оны романаас сэдэвлэн бүтээгдсэн “Dune”. Үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан уг бүтээлийг утга санаа, өгүүлэмж гайхалтай. Жүжигчдийн бүрэлдэхүүн, өнгө тавилт, хийц, компьютер график, дүрслэлүүд бүгд гайхалтай. Язгууртан угсааны хүү хэрхэн биеэ даасан, хүчирхэг, хариуцлагатай нэгэн болж буйг эх дэлхий, хүн төрөлхтний оршихуйтай холбосон уг бүтээл яалт ч үгүй 2021 оны онцлох бүтээл байлаа. Хэрвээ та уг бүтээлийг үзэж амжаагүй бол заавал үзээрэй гэж зөвлөе.

SHANG-CHI

Ази марвелийн баатар, Монголын жүжигчид Холливүүдийн ертөнцөд орсон гэдгээрээ онцлогтой SHANG-CHI г энэ жагсаалтад оруулахгүй байх боломжгүй. Монгол залуусын царайг Холливүүдийн кинонд эрэлхэг баатрын дүрээр харахыг хүсвэл SHANG-CHI кино SkyGO > КИНО SURPRISE цэсэд байршсан байна лээ шүү.

SPIDER MAN-NO WAY HOME

“No way home” бүх цаг үеийн хүн аалзнуудыг нэгэн кадрт нэгтгэж чадсанаар том үйл явдлыг бүтээсэн юм. Энэ бол уг киноны гайхалтай хийц, үйл явдлаас илүү том онцлох зүйл нь байв. Өнгөрсөн үеийн түүхүүдийг холбосон гайхалтай холбоос бүх оньсого мэт зүйлсийг тодорхой болгож, бяцхан хүн аалзыг том залуу болсныг харуулав. Мэдээж заавал үзсэн байх ёстой кинонуудын нэгт Петер Партнер хүүгийн түүх байх ёстой шүү.

KING RICHARD

Тиймээ энэ кино бол Уилл Смитийг Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин болгосон бүтээл юм.  Ричард Уильямс өөрийн охид болох Венус, Серена нарыг түүхэнд нэрийг нь үлдээхээр зориг шулууджээ. Калифорнийн Комптон дахь хуучирч муудсан теннисний талбай дээр бэлтгэл хийж, аавынхаа тууштай зан, ээжийнхээ зөн совингоор төлөвшиж, тэдний өмнө тулгарсан, даван туулах боломжгүй мэт санагдах бүхий л бэрхшээл, хүлээлтийг охид даван туулах болно. Энэ олон жилийн дараа эцэст нь Уилл Смитийг Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин болгосон KING RICHARD киног та сонгон үзсэндээ харамсахгүй л болов уу.

CRUELLA

12 настайдаа Лондонд сохор зоос ч үгүй ээжээсээ өнчирсөн Эстелла охин Хорэйс, Жаспер гэдэг  2 тэнэмэл хүүтэй танилцаж 10 жилийн турш хулгай хийж амьдарна. Түүний төрсөн ээжээ гэж бодож явсан хүн нь тэрний төрсөн ээж биш байв. Харин хорон санаат төрсөн ээж нь түүнийг багад нь хаяж, өсгөсөн ээжийг нь хөнөөжээ. Энийг хожим мэдсэн Эстелла төрсөн эхээсээ өшөөгөө авахаар шийдэх Крүэллагийн түүхийг ч мөн энэ жагсаалтад оруулах нь зүйтэй. Хүний дотоод ертөнц, зан араншин юунаас болж өөрчлөгдөж байгааг та энэ киноноос сонирхолтой байдлаар олж харах болно.

Дээр дурдсан кинонуудыг хаанаас үзэх вэ гэж үү?

Та эдгээр шилдэг бүтээлүүдийг СКАЙмедиа болон SkyGO-ийн КИНО SURPRISE цэсээс сонгон үзээд SCOOTER, AIRPODS зэрэг бэлгийн эзэн болоорой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08