Есөн настай Монгол охин Франц зохиолчийн номын зургийг зуржээ

2022-08-14 522 0

Монгол хүүхдийн тухай бичсэн Франц зохиолчийн номын нээлтэд есөн настай Ц.Индра охин урилгаар оролцжээ. Учир нь тэрбээр монгол ахуйгаа зурж, Монгол орноо сурталчилсан байна.

Бяцхан охины Францад болсон номын нээлт, үзэсгэлэнд монгол, франц хүүхдүүд олноор ирж сонирхжээ. Ц.Индра нь энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн тавдугаар ангид суралцах гэнэ.

Түүний ээж Ч.Өнөржаргал ярихдаа “Франц зохиолч монгол эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд үр хүүхдүүддээ Монгол орны тухай танилцуулах үүднээс ном бичсэн юм билээ. Тэгээд номынхоо зургийг монгол хүүхдээр зуруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ц.Индраг сонгосон. Охин маань нэг ой гурван сартайгаасаа зураг зурж сурсан. Аав, ээж нь хоёулаа зураач мэргэжилтэй. Анхны үзэсгэлэнгээ таван настайдаа гаргаж байсан. Япон, ОХУ-д олон улсын хүүхдийн үзэсгэлэнд оролцож байсан. Бид өнгөрсөн зургадугаар сарын дундуур Герман улсад байж байтал Францаас урилга ирж, гэр бүлээрээ очсон” хэмээн ярьжээ.

292891006_5576631762426565_3501800789137420423_n

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07