Н.Номин Нисэх загварын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2022-08-14 780 0

Польш улсад зохион байгуулагдаж буй нисэх загварын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Н.Номин амжилттай оролцлоо.

Тэрээр уран нислэгийн F2B ангилалд мөнгөн медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа Польш улсын тэнгэрт мандуулж монгол түмнээ баярлууллаа. Н.Номин нь Төв аймгийн Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагч юм. 

Тус тэмцээнд Монголоос таван тамирчин өрсөлдөж байна. Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2007 оноос хойш өрсөлдөж байгаа юм. 2009 онд Хорват улсад бол­сон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцон, 42 орноос 16 дугаар эзэлж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДАШТ: Б.Буянхишиг АНУ, БНХАУ, Азербайджаны шатарчдын араас 4-р байрт жагсаж эхэллээ

Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруула

2026-06-19

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08