Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Антониу Гуттереш нар хамтдаа мод тарьж, модоо “Энхтайван” гэж нэрлэв

2022-08-09 572 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлсэн юм.

Цаашид хэрхэн хамтран ажиллах талаар мэдэгдэл хийх үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буйг болон дэлхий дахинаа цөмийн зэвсэггүй хэмээн зарласныг сайшаан тэмдэглэв.

Тэрбээр “Харамсалтай нь бид улс төрийн хуваагдалтай, цөмийн дайн гарч болзошгүй гэсэн цаг үед амьдарч байна. Харин Монгол Улс цөмийн зэвсэггүй болохоо дэлхий дахинаа зарласан. Бусад улс Монгол орноос үлгэр дуурайлал авах хэрэгтэй” гэсэн юм.

Үргэлжлүүлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив.

Тэд хоёр ширхэг мод тарьсан бөгөөд нэгийг нь “Энхтайван” буюу peace гэж нэрлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02