Сургууль, цэцэрлэгүүдэд харьяаллын бус хүүхэд бүртгэхгүй

2022-08-07 735 0

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүд өнгөрсөн оны хичээлийн жилээс эхлэн харъяаллын дагуу сургууль, цэцэрлэгтээ хамрагдах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан.

Харин эцэг, эхчүүдийн зүгээс уг шийдвэрийг дэмжихгүй байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлж байсан. Тэгвэл энэ хичээлийн шинэ жилд ч мөн уг шийдвэр хүчинтэй хэвээр байна гэж албаны хүмүүс мэдээллээ.

Ингэснээр аль нэг дүүргийн харъяалалтай хэдий ч өөр дүүрэгт байр түрээсэлдэг бол заавал харъяа дүүргийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамруулах шаардлагатай болж байна. Энэ нь бага насны хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүд шаардлагатай тохиолдолд нэмэлтээр байрны ордер шалгах эрхтэй. Учир нь эцэг эхчүүд хуурамч бичиг баримт бүрдүүлж ирэх тохиолдол нэлээдгүй гардаг гэнэ.

Томоохон зах худалдааны төв орчмын сургууль цэцэрлэгүүдэд ийм явдал элбэг тохиолддог. Хүүхдээ ажлынхаа ойр орчмын сургууль, цэцэрлэгт өгөхийг олон хүн хичээдэг.

Тэгвэл уг шийдвэр хэрэгжсэнээр түгжрэл буурч, цэцэрлэг сургууль ачааллаа дийлэхгүй байх, нэг ангид нэмэлтээр хүүхэд авснаас болж сургалтын чанар муудах зэрэг асуудал багасна гэж салбарын яам үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16