Б.Орхонбаяр арслангийн цолны мялаалга наадамд Ц.Содномдорж арслан түрүүлжээ

2022-08-06 790 0

Монгол Улсын шинэ арслан Б.Орхонбаярын цолны мялаалга наадам өчигдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болов. Өдгөө 24 настай залуу арслангийн цолыг мялааж Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, “Ланд Круйзер-300” автомашин, “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат “Саруул шилтгээн” хотхонд гурван өрөө байр, УИХ-ын гишүүн Д.Өнөрбаяр дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Мөн түүний багш, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд Солонгост аялах эрхээр мялаасан байна.

Б.Орхонбаяр арслангийн цолны мялаалга, хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, улсын гарьд М.Бадарч үзүүрлэжээ. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл үлдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03