Боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа

2022-08-04 787 0

Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ, БШУЯ, нийслэлийн Боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд багтаж байна. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа юм.

Дээрх ажлын хэсэг цэцэрлэг, сургуулиудад хамран сургах тойргийн бус буюу өөр харьяалалтай хүүхдийг хувийн ашиг сонирхолд үндэслэн элсүүлэн авахыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил тэгш түвшинд хүргэх зорилготой. Иймд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг сануулав гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10