Хүүхдийн хүмүүж­лийн 70-80 хувь нь 3 нас хүрэхээс өмнө төлөвшдөг

2022-07-21 935 0

Эхлээд танд нэгэн болсон явдлыг сийрүүлэн хүргэе. Найман настай хүүх­дүүдэд багш нь “Миний аав баатар” сэдвээр зохион бичлэг хийх даалгавар өгчээ.

Гэтэл нэгэн хүү “Миний аав баатар. Яагаад гэвэл ээжийг тэнгэр авахаас аварсан. Аав зоригтой байгаагүй бол ээж үхэх байсан. Энэ явдал өнгөрсөн 7 хоногт болсон. Би унтлагын өрөөнөөс ээжийн “бурхан минь би очлоо очлоо” гэж хашгирахыг сонссон. Ээжийгээ үхэх нь гэдгээс би маш их айсан. Намайг унтлагын өрөө рүү гүйж очиход ээжийн 2 хөл нь дээшээ гозойсон байсан. Бурхан хөлнөөс нь татаад дээшээ авч явах гээд байсан. Харин аав ээжийн дээр гараад доош дараад л байсан. Тэгээд бурхан ээжийг орхитол дарсан“ гэж бичжээ. Харин багш нь “Эцэг эхтэй чинь ярилцах хэрэгтэй юм байна” гэсэн тэмдэглэл хийжээ.

Инээдтэй мэт санагдах ч хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн хийж буй үйлдэл, хэлж буй үг хамгийн чухал нөлөөтэй. Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүн­жүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох гэсэн утгатай. Хүүхдийн хүмүү­жил төлөвшил нь амьдралын бүхий л үйл ажил­­лагаагаар олж авсан мэдлэг, чадвар, дадал, амьдралын турш­лага, ерөнхий соёлын бүрэлдэхүүнээс бүрддэг.

Сонир­холтой нь хүүхдийн хүмүүж­лийн 70-80 хувь нь 3 нас хүрэхээс өмнө төлөвшдөг.

Хүүхэд өөрийн гэнэн цагаан өртөнцөөр дамжуулан хүрээлэн буй орчин болон бусад зүйлсийн талаар сурч өдөр бүр шинэ зүйлстэй танилцаж байдаг. Тий­мээс хүүхдийг зөв төлөвшүүлэхэд эцэг эх болон олон нийтийн оролцоо чухал үүрэгтэй.
Хүүхдийн төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлсийг байгалийн болон нийг­мийн гэж 2 ангилан үздэг. Хүүхэд байгалийн бүтээгдэхүүн болохын хувьд байгалийн шалгарлыг туулах дээд зэргийн хөгжилтэй уураг тархи, мэдрэлийн систем бүхий амьд бодгал юм. Харин нийгмийн бүтээгдэхүүн болохын хувьд түүний хөгжилд хүрээлэн буй байгаль болон нийгмийн орчин нэгэн чухал нөлөөг үзүүлдэг. Тиймээс амьдарч буй орчин тойрноосоо эхлээд хүүхдийнхээ сур­гууль, цэцэрлэгийн хүрээ­лэл ямар байхыг тооцоолж байх хэрэгтэй. Хүүхэд хүрээлэн буй газраасаа сайн болон муу үлгэр дууриал авч байдаг. Таны хүүхэд дараах ааш занг гаргаж байвал та түүний хүмүүжилд илүүтэй анхаа­рахад гэмгүй.

Үүнд: ажил хөдөлмөрөөс зайлсхийх, уур­тай уцаар­ламтгай болох, залхуу хойрго байх, компьютер хэт их тоглох, эсвэл гадуур их явах, бусдыг хэл амаар доромжлох, эцэг эх, багш нарынхаа тавьсан шаард­лагагыг биелүүлэхгүй байх зэрэг доголдол илэрвэл та түү­ний хүмүүжилд нэн түрүүнд анхаарал хандуу­лах шаард­лагатай. Учир нь хүүхэд бусдын нөлөөнд түргэн автах магадлалтай байдаг тул бусад хүмүүс болон хүрээлэн буй орчин тойрноосоо муу үлгэр дууриал авч зан ааш нь эвдэрч байж болзошгүй. Түүнчлэн хүүхдийн хүмүү­жилд нийгмийн хямрал болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нөлөөлж байдгийг мартаж болохгүй. Тиймээс шаардлагатай арга хэмжээг авч, зөв хүмүүжил олгож, зөв хүн болон төлөвшихөд нь туслаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02