Монгол улсад 218 эмэгтэй, 32 гадаадын иргэн ял эдэлж байна

2022-07-21 1092 0

Прокурорын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 21 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, 22 саатуулах байрны үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Хорих ял эдэлж байгаа 3680 иргэний 64,7 хувь нь нээлттэй дэглэмд, 34,5 хувь нь хаалттай дэглэмд, 0,8 хувь нь сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа аж. Үүнээс 218 нь эмэгтэй, 32 нь гадаадын иргэн байна.

Мөн олон улсын гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсад хорих ял эдэлж байсан Монгол Улсын гурван иргэнийг шилжүүлэн авах, хорих ялыг Монгол Улсын хууль тогтоомжид дүйцүүлэн шийдвэрлүүлэхээр дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10