Арслан Б.Орхонбаярын цолны мялаалга наадам ирэх сарын 5-нд болно

2022-07-19 924 0

Сэлэнгэ аймгийн удирдлагууд “Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмаар одтой сайхан барилдаж “Монгол улсын арслан” цол хүртсэн Цагааннуур сумын харьяат “Алдар спорт хороо”, “Атар трейд” ХХК, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд шинэхэн арслан цолтныхоо мялаалга наадмыг ирэх наймдугаар сарын 5-ны өдөр хийхээр товлосноо дуулгав.

Монгол улсын арслан Баярсайханы Орхонбаяр 2018 онд сумын заан цолтойдоо аймгийнхаа наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

2019 онд аймгийн баяр наадамд хоёр дахь удаагаа зодоглохдоо дахин түрүүлж, аймгийн хурц арслан болж өмнөх жилийн амжилтаа батлахдаа үзүүр, түрүүнд Мандал сумын харьяат, Н.Баярбаатарыг өвдөг шороодуулж хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болсон түүхтэй юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16