Ховдчууд аварга, заан, начин цол авсан бөхчүүдээ төв талбайдаа угтан авч, “Ховдын хүчтэнүүд” шоу зохион байгуулна

2022-07-19 1077 0

Ховдчууд аварга, заан, начин цол авсан бөхчүүдээ төв талбайдаа угтан авч, “Ховдын хүчтэнүүд” үдшийн шоу цэнгүүнийг зохион байгуулахаар зэхэж байгаа аж.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Их Монгол сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” компани, “Аврагч” спорт хорооны бөх О.Хангай үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав даван түрүүлж, шинэ аварга болсон. Үүнээс гадна тус аймгийн харьяат бөх Б.Бат-Өлзий улсын заан, Б.Сосорбарам улсын начин болсон юм. Тэд энэ сарын 21-ний өдөр Ховд аймагт хүрэлцэн очих юм байна.

 Аймгийн Засаг даргын тамгын газраас улсын аварга болон заан, начны цол авсан бөхчүүдээ хүндэтгэлтэйгээр хүлээн авах шийдвэр гаргажээ.

Тухайлбал Монгол Улсын аваргад зориулсан “Ховдын хүчтэнүүд” үдшийн шоу цэнгүүнийг долдугаар сарын 22-ны өдөр аймгийн төв талбайдаа зохион байгуулж, Латин Америкийн “Индиан” амьд хөгжмийн хамтлаг болон хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөхөөр бэлтгэлээ хангаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07