МАН “хар жагсаалт” гаргасан уу?

2020-03-09 1029 0

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн Баасан гарагт хуралджээ. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр болон бэлтгэл ажилд хэн ямар үүрэгтэй оролцохоо тодорхой болгосон аж. Гуравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд МАН мөрийн хөтөлбөрөө баталгаажуулж, 2020 оны сонгуульд орохоо хуулийн дагуу баталгаажуулах юм байна. Нэр дэвшигчдийг зарлахаас өмнө рейтингийн судалгаагаа тодорхой болгох, судалгааны дүндээ тулгуурлан нэр дэвшигчдээ тодруулахыг намын удирдлагад үүрэг болгосон гэнэ.

МАН 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийг албан бусаар “тодруулсан” сурагтай. Энэ жагсаалтад УИХ-ын гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Б.Батзориг зэрэг 10 гаруй хүний нэр байгаа гэх мэдээлэл байна.

Мөн 2019 оны ажлаа дүгнэхэд Нийслэлийн тэргүүний намын хороогоор Баянгол дүүргийн намын хороо, мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэл сайтай аймгаар Увс аймаг тодорч, Дорноговь аймаг удаалжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбумыг зарцуулсан, 2 тэрбум төгрөгийн орлого олсон

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл хийлээ. У

2026-07-21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхи

2026-07-20

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07