МХЕГ: Баярын өдрүүдэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс авсан дээжийн шинжилгээгээр эерэг сорьц илрээгүй

2022-07-18 843 0

Баяр наадмын үеэр болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна.

Үндэсний их баяр наадам буюу долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2263 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалт хийж 1449 зөрчил дутагдал илрүүлж 68 хувийг газар дээр нь арилгуулжээ.

Хяналтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.

  • Ажлын байр, багаж тоног төхөөрөмжид угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй, бүртгэл хөтлөөгүй
  • Агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агаар сэлгэлтийн төхөөрөмж ажиллагаагүй
  • Хоол хүнсээр дамжих өвчин, хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй
  • Хориглосон сав баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй
  • Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй

Газар дээр нь арилгах боломжгүй зөрчлийг арилгуулахаар 326 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж, 20 заалт бүхий 2 албан шаардлага хүргүүлжээ. Мөн 110 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд эерэг сорьц илрээгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20

“Хатант интернэшнл” баг Алтан цом, 500 сая төгрөгийн эзэн болов

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

2026-04-20

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16