ЗУРГААН ТӨРЛИЙН ТАРГАЛАЛТ ТЭДГЭЭРЭЭС АНГИЖРАХ ЖОР

2019-12-29 2258 0

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүнд нийт зургаан төрлийн таргалалт байдаг ба тэдгээрээс салах тус тусын жор байдаг гэнэ. Эдгээртэй танилцаад өөрийн таргалалтын төрлийг олж зохих арга хэмжээг аваарай.

Нэг. Хоолны таргалалт
Дэлхий дахинд хамгийн их тархсан таргалалт. Хүнс, чихрийн хэт хэрэглээнээс үүдэж бий болдог. Хоолоо багасгах, өдөрт дор хаяж 30 минутын ачаалал, дасгал биедээ өгөөд байвал үүнээс амархан сална.

Хоёр. Стрессний гэдэс хэлбэрийн таргалалт

Сэтгэл зовнил, стресс, дарамтнаас үүдэлтэй таргалалт. Стресстэй хүмүүс чихэрлэг хүнс илүү их хэрэглэдэгтэй холбоотой. Гол нь сэтгэлээ засаж чадвал арилах таргалалт юм.
Гурав. Бөгсөн биеийн таргалалт

Ихэнхдээ өсвөр насны эсвэл цэвэршилтийн үедээ яваа эмэгтэйчүүдэд тохиолддог дааврын тэнцвэр алдахаас үүдэлтэй тар­галалт. Үүнтэй тэмцэхийн тулд архи, тамхинаас татгалзаж удаан суухгүй байвал сайн. Мөн хүчний дасгал чухал.

Дөрөв. Хоол боловсруулалттай холбоотой таргалалт

Энэ нь atherogenic буюу артерийн судсанд тослог эд бий болсноос үүдэлтэй таргалалт. Үүнээс болж гэдэс хавьд өөх хуримтлагдан амьсгалахад түвэгтэй болгоно. Үүнтэй тэмцэхэд архийг багасгах нь чухал.
Тав. Цусны эргэлттэй холбоотой таргалалт

Үүнийг генийн удамш­даг таргалалт гэдэг. Ихэнхдээ хөлийн хаван­тай, эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог. Үүнээс салахын тулд гүйх, шатаар өгсөх дасгалуудыг хийх хэрэгтэй.

Зургаа. Идэвхгүй байдлаас үүдэлтэй таргалалт

Өмнө нь байнгын идэвхитэй, дасгал хийдэг, спортоор хичээллэдэг байснаа зогсвол ийм таргалалттай болдог. Үүнээс сэргийлэхийн тулд урт хугацаанд өлөн байлгүй, харин өдөрт олон удаа бага багаар идэх хэрэгтэй. Гэхдээ чанарт анхаарч гурилан хүнсний оронд жимс, ногоо идвэл зохимжтой. Ингэж хоол боловсруулах ажиллагааг идэвх­жүүлснээр өөхийг шатаадаг байна. Танд амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02