“Тунгалаг тамир-ын ТОД ДҮРҮҮД

2022-06-26 2673 0

“Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Уг нь Засагт ханы хүн. Захирагчтайгаа заргалдаад нутагтаа хөл гишгэх газаргүй хавчигдаж, эхнэр хүүхэдтэйгээ цагаачилж яваа нь энэ. Эрдэнэ 18 настайдаа Долгортой дэр нийлүүлэн амьдарч, гараасаа хөтлөх ганц үртэй болсон юм”.
Дүр бүр нь үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Тунгалаг тамир“ кино ингэж эхэлдэг. Тус киноны адармаатай “дүрүүд”-ийн өнөө цагийн төрхийг та харж байна.

Зуун дамжин уншигдаж яваа энэ романы, Монголын шилдэг киноны тэргүүн эгнээнд багтах энэ киноны амин сүнс нь Эрдэнэ, Дулмаа хоёрын дүр. Цэл залуу 20 гаруйхан насандаа бидний сэтгэлд хоногшсон дүрийг бүтээсэн жүжигчин Баатар, Дэлгэржаргал хоёр олны нүд сэтгэлийг баясгаж, бахархлыг төрүүлсээр.

Анх Эрдэнийг олохын тулд хот, хөдөөгүй явж олон хүнийг пробонд оруулсан гэдэг. 13 хүнийг пробонд оруулснаас Баатар гуай сонгогдон цор ганц киноны гол дүрийг бүтээсэн ч дэлгэцэнд тодоор мөнхөрсөн аж. 54 жил их урлагт зүтгэсэн тэрбээр 34 бүжгэн жүжгийн гол дүр бүтээсэн гэх юм билээ. Өөрөөр хэлбэл тэр Монголын сонгодог урлагийн анхдагчдын нэг. Театр урлагийн сургуулийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа дүүргээд Хөгжимт драмын театрт ажиллаж эхэлсэн түүхтэй. Театртаа таван жил ажиллаад ЗХУ-ын Пермийн Сонгодог бүжгийн академид суралцаж, 1962 онд төгсжээ.

“Хошуу наадам” бүжгэн жүжгийн гол дүр Хайдарт тоглож байхад нь тухайн үед Соёлын яамны орлогч сайд байсан Ч.Лодойдамба гуай “Эрдэнэ“ хэмээн олж харсан гэдэг. Нэг л өдөр “Чамайг кинонд тоглуулна. Явна аа” гээд бараг хүчээр шахуу аваад явж.

Эрдэнийн амьдралыг эрс өөрчилсөн хүн нь Дулмаа. Багадаа өвчин ороон 30 гаруй нэр сольсны эцэст Дэлгэржаргал хэмээгдэх болсон түүнийг Монголчууд Дулмаа л гэдэг. Амаржаад арав гаруйхан хонож байсан түүнийг нялх охиных нь хамт натур руу авч гарсан гэдэг. 16-хан хоногтой нялх биетэй түүнийг натурт очиход гайхсан, айсан хүн олон байсан нь гарцаагүй. Ядахад хацар дээр нь хатиг гарчихсан гэж байгаа. Ямар сайндаа л Орос худалдаачны эхнэрт тоглодог эмэгтэй түүний нүдэн дээр Доржпалам найруулагчид “танай Дулмаа биш ээ. Би энэ киноны зохиолыг сайн уншсан. Дулмаа яавч биш” гэж хэлж байхав. Гэвч Дэлгэржаргал түүний үгэнд эмзэглээгүй гэдэг. Учир нь натурт гарсан бүх хүн түүнийг энэ дүрд тэнцэнэ гэж бодож байгаагүй нь харцнаас нь илт байсан гэх. Тийм ч учраас жүжигчин бүсгүй болохгүй бол буцаад л явчихна биз гэж бодож суужээ.

Нэлээд юм болсны эцэст тахартай ноцолддог хэсэг буюу тэргэн дээрх хэсгийн зураг авалтыг авч зохиолч Ч.Лодойдамбад үзүүлтэл “Энэ чинь бүр яг Дулмаа байна” гэж уулга алдсан гэх. Ингэж тэр ээж аавынхаа өгсөн Дэлгэржаргал гэх нэрийг Дулмаа гэсэн уран бүтээлийн нэрээр сольж өдгөө ч Дулмаа хэмээн дуудагдаж яваа. Тиймдээ ч тэрбээр урлагийн надад хайрласан хамгийн том бэлэг бол “Тунгалаг тамир”-ын Дулмаагийн дүр хэмээн ярьдаг юм билээ. Түүний ууган охиныг Болормаа гэх бөгөөд ЗХУ-д оёдлын сургууль төгсч одоог хүртэл мэргэжилдээ үнэнч яваа нэгэн. Харин удаах охиндоо Одгэрэл гэж нэр өгсөн бөгөөд энэ охин нь “Тунгалаг тамир” кинонд тоглоход нь хамт тоглож байсан өнөөх 16 хоногтой охин нь. Гэвч энэ охин нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж хагацал учруулан тэдэнд гашуун зовлон амтлуулж. Таван хүүхэдтэй болж хүүхдүүдийнхээ нэрний эхний үсгийг холбоход БОЛОР гэсэн нэр үүсгэнэ гэсэн төлөвлөгөө гаргасан энэ гэр бүлийн төлөвлөгөө энэ гашуун зовлонгоос хойш тасарсан гэх.Учир нь удаах охины нэр таараагүй болохоор дараагийн хүүхдүүдээ чулууг нь дагуулж нэр өгнө хэмээн Гантигмаа, Жоншмаа, Эрдэнэбат гэсэн нэрсийг хайрласан юм билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-01-18

Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний сорьцыг сольсон этгээдийн мессежийг дэлгэлээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж э

2023-10-04