Б.Рэнцэнхорлоо: Хөлийг маань улам урт харагдуулдаг өндөр өсгийт, богино шорт өмсөх дуртай

2022-06-26 1516 0

Түүнийг Будын Рэнцэнхорлоо гэдэг. 2 метр 6 см өндөр энэ бүсгүй дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйгээр шалгарчээ. Түүний хөлний урт нь 134 см 11 мм гэнэ.

Тэрээр Америкийн Чикаго хотод амьдардаг. Нуруулаг төрсөн нь удам дамжжээ. Рэнцэнхорлоогийн аав нь 208 см бол ээж нь 185 см өндөр аж. Ийнхүү энэ бүсгүй Америкт од болж Монголын нэрийг гаргаж байна. Рэнцэнхорлоо 1-р ангид орохдоо 168 см өндөр буюу ангийнхаа багштай нуруугаар чацуу байжээ.

Тэрээр “Өсөлт түргэн явагдсан тул таарах хувцаснаас эхлээд олон бэрхшээл гарсан. 15 наснаасаа эхлээд би өндөр нуруу, урт хөлөндөө дасаж эхэлсэн. Бүр бахархдаг болсон. Би хөлийг маань улам урт харагдуулдаг өндөр өсгийт, богино шорт өмсөх дуртай. Урт хөл маань намайг улам ч гоё харагдуулдаг” хэмээжээ.

Рэнцэрхорлоогийн гэр бүл Монголоос Солонгост дараа нь Америкт шилжин суурьшжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03