“Унгирал гарах хугацаа 14 хоног үргэлжилдэг бөгөөд харшил үүсгэдэггүй”

2022-06-18 636 0

Улиас модны унгирал гарч, нийслэлийн ихэнх иргэдийг бухимдуулсан өдрүүд үргэлжилж байна.

Энэ талаар УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сүхбат “Унгирал гарах нь байгалийн жам ёсны үзэгдэл. Тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, унгирал гарах хугацаа 7-14 хоногийн зөрүүтэй байдаг. Энэ жилийн хувьд долоо хоногийн хойно эхэлсэн. Гарах хугацаа нь 14 хоног үргэлжилнэ. 

Нийслэлд 38.8 мянган улиас байгаагийн 50 хувь нь эм. Бид жил бүр унгирал багасгах арга хэмжээг авдаг. Энэ онд ч мөн хэлбэржүүлж тайрах зэрэг арга хэмжээ авсан” гэлээ. 

Түүнчлэн унгирал харшил үүсгэдэг эсэх талаар тодруулахад “Улиас модны унгирал харшил үүсгэдэггүй. Харин ургамлын тоос тоосонцор харшил үүсгэдэг. Харшилтай хүмүүсийн 99 хувь нь шарилж зүйлийн харшилтай байдаг” гэсэн юм.

Улаанбаатар хотын ногоон байгууламжид 18-20 зүйлийн мод ургамал тарьдаг байна. Ингэхдээ дийлэнхдээ гоёлын, цэцэглэдэг төрлийн болон шилмүүст модыг түлхүү тарьдаг байна. Харин цөөн тооны улиас тарьдаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ ажилтнуудаа дэмжсэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай ажиллах нөхцөлийг х

2025-09-30

Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулав

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг үе шаттайгаа

2025-09-26

Сурвалжилга: Эрт илрүүлэг хөтөлбөр зогсоогүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрт илрүүлэг” үзлэг оношилгоог энэ сарын 22-ны өдрөөс эхлэн

2025-09-24