“Голланд сарнай“-н ганган хатагтай

2022-06-18 801 0

Энэ намбалаг бүсгүйг үзэгчид “Голланд сарнай“ киноны дүрээр нь сайн таних болсон. Гэсэн ч түүнийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан гэдгийг зарим нь мэдэхгүй байж болох. Ц.Алтанцэцэг хатагтай үеийнхнээсээ жавхаалаг, толигор байдгийн нууц нь тэрээр залуу халуун насандаа урлагт тэр дундаа бүжигтэй ойрхон явсных биз.

Тэрээр СЭЗДС-ийн дэргэдэх алдарт “Улаан сарнай” хамтлагийн ууган гишүүдийн нэг. 2013 онд нээлтээ хийсэн “Голланд сарнай“ уран сайхны кинонд гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Ж.Оюун­дарь, жүжигчин Б.Мишээл нарын хамт тоглоход нь түүнийг “Хэзээний жүжигчин хүн мэт“ хэмээн үнэлж байсан гэх юм билээ.

Харин тэрээр “Би ч бас амьдралдаа алдаж оносон, хань ижлээсээ хагацаж салсан хүн. Амьдралын жаргал зовлонг өөрийн биеэр туулж үзсэний хувьд тухайн асуудлыг мэдэрч, илэрхийлэх тал дээр харьцангуй гайгүй байсан болов уу“ гэсэн даруухан хариултыг өгсөн удаатай. Тус кинонд Байгаль гэх өрх толгойлсон эмэгтэйн дүрийг бүтээхийн зэрэгцээ продюссерээр нь ажилласан Ц.Алтан­цэцэг өдгөө нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүнийг кино­ныхоо продюс­серээр ажиллахад янз бүрийн асуудалтай хол­бож “хардах” хүн цөөнгүй байсан.

Харин тэрээр “Би үнэтэй хаусанд амьдардаг, эрх мэдэлтэй том дарга биш. Гэхдээ өөрийнхөө олсон жаахан мөнгийг нийгэмд хэрэгтэй зүйл бүтээж, хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулахад харамсах юм алга. Нэгэнт л ард иргэдийнхээ төлөөлөл болно гэж сонгогдсон учраас тэдэнтэйгээ хамт байж, аль болох хэрэгтэй зүйл хийх ёстой. Тийм болохоор би энэ киноны продюссерээр ажилласандаа баяртай байгаа” гэх хариултыг өгч байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07