ОХУ-ын эмч, судлаачдын баг уран гулгагч Камила Валиевагийн 2019 оны арванхоёрдугаар сард өгсөн дээжээс илэрч, “Бээжин 2020” олимпын гол сенсаацын нэгийг үүсгэсэн триметазидин хэмээх эмийг судлаад спортын ямар ч ач холбогдол байхгүй гэсэн дүгнэлт хийжээ. Тэд судалгааныхаа үр дүнг хэвлэлд гаргаж, олон нийтэд танилцуулсан байна.
Эмч судлаачдын багт ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн эмч асан Эдуард Безуглов, Оросын олимпийн багийн эмч Андрей Жолинский, ЦСКА хөлбөмбөгийн биеийн тамирын дасгалжуулагч Райланд Морганс, Эмчилгээ, эмнэлзүйн эм зүй, яаралтай тусламжийн тэнхимийн дэд профессор нар багтсан байна.
Судалгааны үр дүн:
• TMZ нь эрүүл хүмүүсийн бие бялдрын түвшин, тамирчдын гүйцэтгэлийг сайжруулж, дасгалын дараах сэргэлтийг хурдасгадаг гэсэн нотолгоо байхгүй.
• TMZ-ийг ДДЭА-аас хориглосон эмийн жагсаалтад оруулахаас өмнө ч хэрэглээ нь маш хязгаарлагдмал байсан.
• Энэхүү эмийг хэрэглэсэн хэргээр 18-аас доош насны тамирчдыг шалгаж байсан кэйс байхгүй.
• TMZ-ийг хэрэглэснээр харин ч хөдөлгөөний зохицуулалт, баримжаа, гүйцэтгэлийн нарийвчлал таван хувиар алдагдах магадлалтай.
Оросууд ямартай ч өөрсдөө судлаад ийм дүгнэлт гаргасан байна. Харин олон улсад Камила Валиевагийн допинг хэрэглэсэн асуудлыг шалгах ажиллагаа ирэх наймдугаар сарын 8-нд дуусах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй