“Улсын аварга цол”-д хүндэтгэл үзүүлэх барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүллээ

2022-05-28 672 0

Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит “Улсын аварга цол”-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян групп”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч үзүүрлэлээ.

Ийнхүү улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүлээд байсан даян аварга дахин нэг барилдаанд түрүүллээ.

Их шөвөгт улсын гарди Б.Гончигдамба, улсын харцага Б.Орхонбаяр нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Я.Бумбаяр нар үлдсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01