Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт хойд хөршид муугийн жишээгээр нэрлэгдэж байна

2022-05-27 837 0

Дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт хойд хөршид муугийн жишээгээр нэрлэгдэж байна.

Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч гэгддэг хөтлөгч Владимир Соловьевын “Вечер” нэвтрүүлгийн Лхагва гарагийн дугаарт оролцсон ОХУ-ын төрийн Думын дэд дарга Константин Затулин хөрш орнуудыг холбосон зам тээврийн асуудлыг ярих үеэрээ хамгийн муу жишээгээр Монгол, тэр дундаа Дарханы замыг нэрлэв.

Тэрбээр “Сарын сүүлээр би Монголд уригдсан юм. Тэгэхдээ би Монголд очих боломжгүйг олж мэдсэн. Тийшээ онгоц нисэхгүй байна. Зам ч байхгүй байна. Улаан-Үд хүртэл нисээд цаашаа хил хүртэл машинаар явна. Тэгээд хилээр гараад 200 км замгүй. Манай хилээс Улаанбаатар хүртэл зам байхгүй шүү. Эх орны дайны үеэр монголчууд бидэнд чадах ядахаараа тусалж байсан… Бид ч үүнд нь талархаж явдаг. Гэтэл энэ олон жилийн хугацаанд бид яагаад Монголтой хэвийн замаар холбогдож болоогүй юм бэ?” хэмээн ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16