ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш, манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна

2022-05-23 812 0

Олон улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчлөлийн тухай‍️‍ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ХӨСҮТ/ фэйсбүүк хуудаснаа мэдээлэл гаргажээ.

Тодруулбал “Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ДЭМБ/-д мэдээлсэн байна.

2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн Бельги, Канад, Герман, Франц, Итали, Португал, Испани, Швед, ИХ Британи, АНУ гэсэн 10 улсад тархаад байна.

Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна.

Тавдугаар сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байгаа”-г мэдээлсэн байна.

Манай улсын хувьд дотоодод тус өвчнийг тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар ЭМЯ-наас дараах мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан :

Хилийн нэвтрэх цэгийн тандалтыг сайжруулах, мэдээлэл хүргэх, эмч, эмнэлгийн ажилчдаа сургах, бэлэн байдлыг хангах чиглэлд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тууралт гарах, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нуруу өвдөх эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна. Тууралт, халууралт гардаг өвчнүүдийг ялган оношлох чиглэлд анхаарч байна. Эрсдэлийн үнэлгээг хийгээд орон нутгийн эмнэлгүүддээ мэдээлэл хүргэнэ.

Батлагдсан хүнийг дор хаяж 14 хоног тусгаарлах шаардлагатай. Тууралт нь бүрэн эдгэрэх хүртлээ тусгаарлах шаардлагатай. Энэ чиглэлээр хилийн боомтуудын ажилтнуудад мэдээлэл өгнө. Халдвартай хүн бол өөрийгөө тусгаарлах шаардлагатай.

Салхин цэцгээр өвчилсөн үед тухайн хүнд шинж тэмдэг гардаг. Гадаадаас ирсэн хүмүүсээс салхин цэцгийн вакцин хийлгэсэн эсэхийг асууж тодруулах шаардлагатай.

Маскаа зүүх, хүн хоорондын зайгаа барих, тууралтын шинж тэмдэг гарвал эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилсөн тохиолдол 423-т хүрчээ

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя

2025-12-01

Нийслэлийн ӨЭМТ-үүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын

2025-11-24

ЭМДЕГ: Иргэд бодит эрэлтэд нийцсэн чанартай тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ

Эрүүл мэндийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжру

2025-11-21