Д.Сосорбарам: Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод үгүй, зулын гол болно гэж муу ёрлохоо боль!

2022-05-20 776 0

АН-ын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр мэдээлэл хийх үеэр АН-ын гишүүн Д.Сосорбарам “Өөрсдийгөө зулын гол болоход бэлэн байна” хэмээсэн иргэдэд хандан үг хэллээ. 

Тэрээр “Би сая Дээд шүүхийн хажуугаар гараад ирсэн. Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод байдаггүй юм. Амьд байж хүн энэ хорвоод ирснийхээ хэргийг бүтээдэг. Ингэхдээ хэн нэгийг хэлмэгдүүлж, амийг сүйтгэж болохгүй. Зулын гол болно гэж байгаа хүмүүст хэлэхэд тэгж болдоггүй юм.

Харин эсрэгээрээ зулаа хийгээд 100 жилийн туршид Монголынхоо эрх чөлөө, хөгжлийн төлөө явж байсан ерөнхий сайдууд, лам хувраг гээд КГБ-ын хянгарт өртөж амиа алдсан 40 гаруй мянган хүний төлөө өргөвөл зөв юм.

Өөрийн үр хүүхэд, амь биеийг зулын гол болгоно гэсэн төөрсөн бодолтой хүмүүсийг мунхаг бодлоос нь харамлаж байна. Нөгөө талаас хүмүүсийг зулын гол болгоно гэчхээд өөрөө ард нь суугаад харь гүрний буюу КГБ-ын гар хөл болоод сууж буй хүнийг ч бас харамлаж байна.

Үзэл санаагаар ялгараад хоорондоо хэмлэлцэхгүй, мэтгэлцээд явах нь зүй ёс. Үнэхээр улаан социалист, фашист болчихсон бол битгий яв гэхгүй.

1996-2000 оны хугацаанд явуулсан үйл явцаа үргэлжлүүлье. Зулын гол болно гэж муу ёрлохоо болио. Өнөөдрөөс эхлээд үзэл санаа, үнэ цэн, эрх чөлөө, өмчтэй байх зүйл рүүгээ ир гэж хэлэх байна. Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хороогоо шинээр бүрдүүлэх гээд явж байна. Үзэл санаагаар нэгдэе, муу муухай бодлоо хаяцгаая” хэмээлээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намдаа эргэн ирж буйгаа албан ёсоор зарласан юм. 

Мөн өнөөдөр Дээд шүүх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын даргаар бүртгэх эсэхийг шийднэ. Түүнийг дэмжигчид тус шүүхийн гадаа жагсаал хийж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажу

2024-05-16

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог

Дэд профессор, генетикч Ж.Хулангийн ярилцлагыг Н.Нацагдоржийн сийрүүлснээр хүргэж байна. Хүн бол

2024-05-15

Монгол банкны “Хар жагсаалт”-аас 130 орчим мянган иргэн, ААН гарчээ

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг угтан Монголбанк муу зээлий

2024-05-13