Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулахаар боллоо

2022-05-19 947 0

Холбогдох албаныхан санал солилцож, зах зээлд зохиомлоор дотоодын болон импортын барилгын материалын үнийг өсгөх, монополь байдлаар зах зээлийн үнийг хэт өндөр тогтоох, тонн жин, чанар стандартаа хангахгүй барилгын материалыг зах зээлд хэт ит ашиг олох зорилгоор худалдан борлуулах, хэрэглэгчийн эрх, ашгийг хохироох гэх мэт асуудлуудын хүрээнд байнгын ажиллагаатай хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтов.

Мөн Барилгын материалын нэгдсэн мэдээллийн сангийн хүрээнд хийгдэх барилгын материалын үнийн судалгааг хамтарч олон нийтэд ил тод нээлттэй болгох ажлуудыг зохион байгуулах аж.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун болон холбогдох газар хэлтсийн албан хаагчид оролцсон юм хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16