Улсын цолыг допингийн хариу гарсны дараа олгодог болно

2022-05-18 913 0

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлж байна. Энэхүү хуулийн талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ийнхүү ярилаа.

Тэрбээр “Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд уг хуулийг бүхэлд нь шинэчилж байна. 2003 оноос хойш баяр наадмыг хуулиар зохицуулж ирсэн. Өмнө нь Засгийн газрын баталсан дүрэм журмаар зохицуулж байсан. Цаашдаа үндэсний өв соёл, баяр наадмыг талцал хуваагдалгүй зохион байгуулах, нөгөө талдаа спортын агуулгатай учир шударга явагдах ёстой. Тиймээс  эрх үүрэг, хариуцлага, төрийн баяр наадам зохион байгуулах талаасаа ямар эрх үүрэг хүлээх юм гэдгийг тодруулах зорилгоор хуулийг шинэчлэн найруулсан.

Бөхийн тухайд дөрвийн даваанаас дээш допингийн шинжилгээнд ордог байх зохицуулалт орсон. Мөн баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй. Өөрөөр хэлбэл тав түүнээс дээш давж, цолонд хүрсэн хүмүүст цол олгох батламжийг олгоно. Допинг илрээгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгоно.

Хурдан морины уралдаанд унаач хүүхдийн тухайд даатгал, эд хэрэглэгдэхүүнийг зохицуулж байна. Зөвхөн баяр наадмын өдрүүдийн даатгалтай байх бус үсэргээ болон бүсийн даатгалтай байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх гэх мэт хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт оруулсан. Мөн эрлийз, монгол морьдын асуудал бий. Хүмүүс үнэтэй адуу гаднаас авчирч, адууны үүлдрээ сайжруулдаг. Гэхдээ энэ нь үндэсний өв соёл, монгол наадамд хэр зохистой зүйл вэ гэдэг асуудал яригддаг.

Энэ хүрээнд адууг сэрвээний өндрөөр тооцож уралдуулна. Цаашид адууны бүртгэлийг хийж боловсронгуй болгох, дээрээс нь уралдах адууг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, хүний оролцоогүйгээр буюу лазерын төхөөрөмжөөр сэрвээний өндрийг хэмжих зохион байгуулалтууд орсон.

Сур, шагайн харвааны асуудал хуульд орж ирж байна. Эхний найман байрт шалгарсан харваачдаас допингийн шинжилгээ авна. Хариуцлагын асуудлыг зөвхөн оролцогч буюу бөхчүүд, харваачдаас гадна допинг хэрэглэхээр зөвлөж буй эмч, дасгалжуулагч, галтай нь хариуцлага ярих асуудал орж ирж байгаа. Баяр наадмыг цаашдаа төрийн байгууллага зохион байгуулах гэхээс илүүтэй, мэргэжлийн холбоодод шилжүүлж байна” хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17