БИЧЛЭГ: Орос цэргүүд энгийн иргэдийг араас нь буудаж хөнөөжээ

2022-05-13 994 0

Оросын цэргүүд зэвсэггүй гудманд алхаж байсан энгийн хоёр иргэнийг хороожээ. Үүнийг баримтжуулсан хяналтын камерын бичлэгийг ВВС агентлаг олж авснаа нийтэд цацлаа.

Тус бичлэгт харуул ажилтай 65 настай Леонид Пляцын амьдралын сүүлийн мөчүүдийг харуулсан байна. Бичлэгээс үзэхэд хэсэг бүлэг орос цэрэг байгууллагын хашааны гадна ирээд Леонид болон тус байгууллагын удирдлагатай ярилцсан байна. Дараа нь хоёр цэрэг Леонид болон түүнтэй хамт явж байсан хүний ар нуруу руу бууджээ. Үүний дараа цэргүүд байгууламж руу нэвтэрч, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Леонид шархадсан ч хамгаалагчийн пост руу очиж тусламж дуудах гэж оролдсон байна. Гэвч тэрээр амь гарч чадаагүй.

Энэ тухай сурвалжилгыг ВВС агентлагийн сэтгүүлч Сара Рейнсфорд Леонидын найзууд болон түүний охинтой ярилцаж нийтэлсэн байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11