Жүжигчин Ч.Ундрал Кино урлагийн үндэсний зөвлөлийн даргаар томилогджээ

2022-05-11 528 0

Өнгөрсөн онд хуультай болсон кино урлагийн салбарынхан жүжигчин Ч.Ундралыг Кино урлагийн үндэсний зөвлөлийн даргаар томилжээ. УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долоодугаар сарын 2-нд эцэслэн баталсан билээ.

Хууль батлагдсаны дараа буюу 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан байна.

Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна. Дарга болон гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэсэн заалтаараа Соёлын сайдын тушаалаар томилогдоно.

Үлдсэн долоо нь киноны чиглэлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчдээс бүрдэнэ гэж заасан байдаг. Кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан.

Кино урлагийг дэмжих тухай хууль нь 2011 оноос хойш 10 жилийн хугацаанд гурван Засгийн газар, гурван ажлын хэсгийн нүүр үзсэн билээ.

Уг ажлын хэсэгт киноны салбараас Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, “Боролдой” студийн захирал С.Мягмар, “ST” студийн захирал Б.Амарсанаа, “Монголын кино бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Сэнгэдорж, “Аримун” продакшны продюсер, жүжигчин Д.Ганцэцэг, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр, “Хүмүүн фильм” студийн найруулагч Д.Мөнхсүх, кино эдийн засагч, эрх зүйч багш Г.Энхбаяр, “IFI” продакшны продюсер С.Уран, кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо гэсэн 10 хүн ажилласан байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улаан талбайд болох ялалтын парадад 9000 цэрэг, нисэхийн хоёр бүлэг оролцоно

Москва хотын Улаан талбайд болох ялалтын баярын гол парадад 9000 гаруй цэрэг офицер, 70 гаруй нэгжий

2024-05-06

Наадмын нээлт, хаалтыг 2.9 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулна

Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг 2.9 тэрбум төгрөгт багтаан зохион байгуу

2024-05-06

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30