“Ялалтын баяр”-ын үеэр гэртээ байхыг уриалжээ

2022-05-07 958 0

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 9-нд Украины эсрэг албан ёсоор дайн зарлаж магадгүй гэж барууны эрх баригчид анхааруулж буй.

Үүнтэй холбогдуулан Киев хотын дарга Виталий Кличко иргэддээ хандан Ням гаригаас Даваа гариг хүртэл Орос улсад жил бүр тэмдэглэдэг “Ялалтын баяр”-ын үеэр гэртээ байхыг уриалжээ.

Хотын дарга албан ёсоор хөл хорио тогтоогоогүй ч энэ хугацаанд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахгүйг олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлсэн байна. Тэрбээр Киев хотод эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээ мэдэгджээ.

Кличко “Хэрэв хэн нэгэн цэцэг өргөхийг хүсвэл ганцаараа очиж болно. Дайны үеийн аюулгүй байдлын дүрмийг анхаарч, дагаж мөрдөөрэй. Ойрын өдрүүдэд Украины бүх бүс нутаг руу пуужингаар харвах магадлал өндөр байна. Болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16